АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Женев хотод айлчилж байна.Тэрбээр Сирид хэрэгжиж байгаа боловч удахгүй нуран унаж мэдэхээр эмзэг болоод буй гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготойгоор иржээ.Тэрбээр Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура болон Саудын Араб, Иорданы Гадаад хэргийн сайд нартай гал зогсоох тохиролцооны талаар яаралтай хэлэлцээ хийнэ.Эн тэргүүний зорилт бол Алеппо хотын умард хэсэгт дэгдсэн мөргөлдөөнийг зогсоох явдал юм гэж Керри мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 250 гаруй энгийн иргэн Алеппо хотод амиа алджээ. Алеппо хотод гал зогсоох тухай хэлэлцээ хийж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн билээ.Эмх замбараагүй агаарын цохилт өгч байгаагаа зогсоохыг өөрийн холбоотон болох Сирийн Засгийн газраас шаардахыг ОХУ-д хандан Америкийн тал хүссэн байна. Гэвч Оросын тал болон Сирийн Засгийн газар мэдэгдэхдээ “Алеппо хотод хийж буй агаарын дайралт нь гал зогсоох тохиролцоонд үл хамаарах “Нусра Фронт” бүлэглэлийн эсрэг чиглэсэн” гэж мэдэгджээ.
Ж.Керри Женевт Сирийн асуудлыг хэлэлцэнэ
2016 оны 05-р сарын 02 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
