Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 05-р сарын 03 өдөр, 09 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 5 сарын 3. Мягмар(Ангараг) гараг / 2016
Билгийн тооллын 26, могойг хүлэгч-25 од, хөхөгчин тахиа, үхэх барилдлагатай өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-21:07. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Хүмүүс үс засуулахад амар жаргалантай болно. Гэвч могой, морь, бич, тахиа жилтэнд цээртэй. Эр цэргийн сүлд гараг. Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтэн сөрөг муу. Газар хагалах, хөрөнгө оруулах, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх