“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы нээлтийн ажиллагаан дээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын хэлсэн үг.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Эрдэнэт” ХХК нь МСНЭ-тэй эртнээс харилцаатай ажиллаж ирсэн уламжлалтай. Гэхдээ энэхүү харилцаа нь нэг талын гуйлт хүсэлтээр нөгөө тал нь хандив, мөнгөн тусламж үзүүлэх төдийгөөр хязгаарлагдаж ирсэн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд сүүлчийн удаа солигдсоны дараа хоёр тал энэ асуудлыг хэрхэн үр дүнтэй, илүү бүтээлч харилцаа болгох вэ, хамтын ажиллагаанд хандах хандлагаа хэрхэн өөрчлөх вэ гэдэг тал дээр санал солилцож тохиролцоонд хүрсэн юм. Бидний хамтын ажиллагаа эн тэргүүнд нийгэмд тустай байх ёстой, ил тод нээлттэй байх ёстой, харилцан хариуцлагатай байх ёстой, бусдад санаа өгөхүйц, бусдыг манлайлан дагуулахуйц үлгэр жишээч байх ёстой гэдэг дээр хоёр тал тохиролцсон. Үүнийхээ үндсэн дээр хамтын ажиллагааны үр дүнтэй арга хэлбэрийг эрэлхийлсэн. Энэхүү эрэлхийллийн үр дүнд “Нийгэмд тустай сайн мэдээний аян”-ыг өрнүүлэх санааачлагыг “Эрдэнэт” ХХК гаргаж, МСНЭ уг ажлыг хариуцан зохион байгуулахаар болсон юм.
“Нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, олон нийтийг гэгээрүүлэх үйлсэд манай салбарынхныг идэвхжүүлэх, мэдээллийн олон урсгал дундаас эх орон, хувь хүн, олон нийтэд хэрэгтэй, тустай мэдээллийг илүү чухалчлан, тийм мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлнэ” гэж энэ аяны гол зорилгыг тодорхойлсонтой та бүхэн танилцсан байгаа.
Манай аяныг дэмжиж нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол даяар болж байгаа сайн үйлс, нийгэмд тустай сайн сайхан мэдээллийг олон нийтэд түгээж, “Эрдэнэт” үйлдвэр тэрхүү мэдээнд нь бичлэгийн шагнал үе шаттай олгоно. МСНЭ аяны үйл явцыг бүхэлд нь зохион байгуулж, удирдаж, мэдээллийг нэгтгэж, бүх талын мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ. Үр дүнд нь “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ, сэтгүүлзүйн салбарт эерэг сайн мэдээллийг эрхэмлэх соёл бий болно, хэвлэл мэдээлийн хэрэгслүүд хөдөлмөрөө үнэлүүлж, бичлэгийн шагналаа авна, МСНЭ болон ХМХ-үүд хоорондын харилцаа илүү гүнзгийрнэ, нийгэм бүхэлдээ танин мэдүүлсэн, гэгээлэг мэдээллийн үр шимийг хүртэнэ. Бид энэхүү аяныг бүхэлд нь ингэж харж, төсөөлж байна. Ийм байлгахын төлөө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэйгээ хамтран зүтгэх болно. Та бүхнийг гэгээлэг сайхан аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Маргааш болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг энэ дашрамд та бүхэндээ урьдчилан хүргэе! Ийм чухал өдрийн босгон дээр энэхүү гэгээлэг сайхан ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Он солигдохын өмнө дахин цугларч аянаа дүгнэх болно. Тэр хүртэл эрчтэй, идэвхтэй ажиллаарай. Нийгмийн сайн сайхны төлөө ихийг бүтээгээрэй. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.
(2016.05.02-нд “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” танхимд болсон “Нийгэмд тустай сайн мэдээний аян”-ы нээлт дээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридын хэлсэн үг)
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
