Иргэний зориг ногоон нам/ИЗНН/-аас энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам/АН/-ыг дэмжиж оролцоно гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэн ч Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нь дээрх мэдэгдэлд эргэлзэхэд хүргээд байгаа юм. Үнэндээ энэхүү эргэлзээг тайлахад тун амархан. ИЗНН-аас АН-ыг дэмжин оролцохдоо шаггүй болзол болох “Тус намаас УИХ-д таван мандат, НИТХ-д гурван мандат өгөх” саналыг АН-д тавьсан аж. Хэрэв энэхүү саналыг нь АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй бол тус намыг дэмжихээс татгалзаж сонгуульд оролцох хувилбартай байгаа бололтой.
Зөвхөн ИЗНН төдийгүй ХҮН-ынхан ч Сонгуулийн ерөнхий хороонд хоёр төрлийн өөрөөр хэлбэл хөрвөж болохуйц саналыг хүргүүлээд байгаа юм. З.Боргил тэргүүтэй тус намынхан ХҮН-ын мөрийн хөтөлбөрөөс гадна, намыг нь сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд бие даан нэр дэвших 20 хүний нэрийг ч мэдүүлсэн.
