Ираны тал АНУ-ын цэргийнхэнд анхааруулга өгөв

2016 оны 05-р сарын 03 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын баг Персийн буланд байрлаж байгаатай холбогдуулан Ираны дээд удирдагч Персийн булангаас холхон байхыг АНУ-ын цэргийнхэнд анхааруулсан байна. Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ Персийн булан дахь цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбогдуулан Али Хаменеи дээрх мэдэгдлийг хийжээ. Иранчуудын хувьд Персийн буланг арын цэцэрлэгээ гэж үздэг бөгөөд АНУ, Иран хоёр хоёулаа тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн тэрбээр “Персийн булан болон Оманы тэнгисийн томоохон хэсэг нь Ираны нутаг юм . Тиймээс бид энэ бүс нутагтаа оролцоогоо хадгалж, цэргийн сургуулилт хийж, хүчин чадлаа харуулах ёстой. Харин америкчуудын хувьд яагаад дэлхийн нөгөө өнцгөөс энд ирж, цэргийн сургуулилт хийгээд байна вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх