АН Цэцийн дүгнэлтээр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна

2016 оны 05-р сарын 03 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АН  фракциудынхаа зөрчлийн улмаас  цэцийн дүгнэлтээр нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа бололтой .Цэцийн гаргасан дүгнэлт нь  намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн. Цэцийн шийдвэрийг АН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэж байгаа бөгөөд тэд энэ гэнэтийн шийдвэрээс болж тойрогтоо ажиллаагүй гишүүд хэцүү байдалд орж байна. Тойрог сонгоогүй хүмүүс гарч ирж чадахгүй болно хэмээн эсэргүүцэж эхэлжээ. Нөгөө талаар АН-ын даргын дур мэдсэн шийдвэр буюу МҮАН, ИЗНН, Эх орон намуудтай эвсэх тухай асуудал ч  нам дотор багагүй маргаан дэгдээгээд байгаа бололтой

АН-ын фракциудын гол төлөөлөгч “Алтангадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр УИХ дахь намын нөхдөө нэг нэгээр нь дуудаж уулзсан сурагтай. Цэцийн шийдвэрийн эсрэг саналтай гишүүд түүний өрөөгөөр өдөржин гүйсэн бөгөөд ямар шийдэлд хүрсэн эсэх нь өнөөдөр хуралдах бүлгийн хуралдааны дараа тодорхой болох учиртай. Н.Алтанхуяг гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд тойрог тойглож давхиагүй бөгөөд намын жагсаалтаа тэргүүлж орно гэх яриа гарч байсан.

Яг одоо АН-ын бүлэг хаалттай хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл, ҮХЦ-ийн дүгнэлт зэрэг олон асуудлуудаар байр сууриа нэгтгэх мөн Сонгуулийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтөөр нэгдсэн ойлголтод хүрэхээр төлөвлөөд байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх