Хэвлэл мэдээллийн салбар улам бүр үнэ цэнэтэй болж буй энэ цаг дор “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Хүн төрөлхтөн даяаршлын эрин зуунд аж төрж, өөр өөрийн онцлог бүхий, үндэсний эрх ашгийг дээдэлсэн хэвлэл мэдээллийн салбарууд шил даран төрж байгааг ч дуулгах нь зүйн хэрэг. Ийм л цагийн давлагаанд Монголын сэтгүүл зүйн талбарт нэгэн айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан нь “Ардчилсан сайтуудын клуб” билээ. Тус холбоо нь клубын зарчимаар ажилладаг манай цахим сэтгүүл зүйн нэгэн өрх айл. Тэр тусмаа цахим ертөнцийн шилдгүүд гэж болох нэр бүхий арав гаруй сайтуудын нэгдэл юм. Мэдээ мэдээллийн шуурхай байдлыг эрхэмлэхийн зэрэгцээ шударга үнэний талд байр сууриа илэрхийлдэг манай клубээс Монгол Улсын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан алба хаагчдад “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэндийг хүргэж, үзэг тань хурц, үг тань цэцэн байхыг ерөөж байна. Монголын орчин цагийн сэтгүүлзүйн хөгжилд цоо шинэ хуудас нээсэн цахим сэтгүүлзүй нь түүхээ бичиж эхэлсэн нь саяхан мэт боловч бас чиг арав гаруй оныг ардаа орхижээ. Өнөөдрийн хувьд үндэсний хэмжээнд өөрийн өнгө төрхийг тодорхойлоод зогсохгүй уншигч олны хүсэн хүлээдэг салбар болон хөгжиж чаджээ гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа нь сайшаалтай хэрэг. Тиймээс бид өнгөрөгч хугацааны алдаагаа засаж, оноогоо бэхжүүлэх эрхэм үүргийн өмнө зогсож байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Үүнийн тулд Монголын сэтгүүл зүйн хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан нийт цахим ертөнцийнхөнд ч талархаж байгаагаа дуулгах учиртай. Ингээд нийт сэтгүүлчиддээ дахин дахин баярын мэнд хүргэж, сэтгүүл зүйн хөгжилд хамтдаа шударгаар урагшлахыг уриалж байна.
АРДЧИЛСАН САЙТУУДЫН КЛУБ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
