Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Тус хэвлэлийн хуралд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа , МҮЭХ-г төлөөлж М. Нямдаваа, “Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн С. Ганбаатар зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.
“Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөн орон даяар өрнөж, нийгмийн нөлөө бүхий томоохон төрийн бус байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр байгууллагууд нэгдэн намуудад уриалга хүргүүлэх болсон байна. Тодруулбал, Иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлээгүй, нэр холбогдоогүй улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг намуудад уриалж байгаа аж.
Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “ Хар болон цагаан жагсаалтад орсон хүмүүсийг дан ганц залуучуудын байгууллага тодоруулах нь өрөөсгөл. Иймээс үндэсний хэмжээний төрийн бус байгууллагууд нэгдэж хамтын ажиллагааны гэрээ байгуулж асуудалд хандах нь зүйтэй” хэмээн онцолсон бөгөөд энэ утгаараа төрийн бус байгууллагуудыг хариуцлагын гэрээнд нэгдэж, хар мөргүй, цэвэр хүнээ “Цагаан жагсаалт”-нд нэр дэвшүүлэхийг уриалсан байна. Энэ хүрээнд зохион байгуулсан Төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөлдөх анхдугаар уулзалт”-аар дээрх уриалгыг гаргах шийдвэр гаргажээ.
Энэхүү уриалгад “Иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлээгүй, нэр холбогдоогүй улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхийг бид танай намд уриалж байна.
Хэрэв иргэдийн саналд тулгуурласан энэхүү уриалгыг үл харгалзан дээрх үйл явдлуудад холбогдсон улс төрчдийг нэр дэвшүүлбэл “Хулгайчгүй Монгол” Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн уг нэр дэвшигчийг “Хар жагсаалт”-д оруулж сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээр уриалж ажиллах болно. Мөн нийт нэр дэвшигчдийнхээ 50%-иас дээш хувьд “Хар жагсаалт”-ын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд танай намыг сонгохгүй байхыг уриалж, сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулахаа эрс хатуу мэдэгдэж байна” гэжээ.
Мөн хэвлэлийн хуралд оролцсон “Иргэдийн Алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа “1992 оноос хойш Нийтийн өмчийн эрхийн тухай хуульгүй байснаар хулгай нь хууль зүйн үндэслэл эрх зүйтэй болж улмаар төрөөс төрсөн тэр бумтанг бий болгосон. Төрийн бус байгууллагууд нэгдснээр салбарын хамрах асуудал, эрх ашиг, бодлогыг шийдвэрлэж, УИХ болоод орон нутгийн ИТХ-д суух итгэл дааж чадахуйц төлөөлөлтэй болох боломж харагдаж байгаа ” гэлээ.
Мөн өнөөдөр 17 цагт Төрийн бус байгууллагуудын үндэсний зөвлөлдөх уулзалт-II болох юм байна.

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
