Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ц.Лхагвасүрэн 1954 оны 12 сарын 17-нд төрсөн. Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БСШУ ны сайдын зөвлөлийн гишүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ ны Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Боловсролын тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ази номхон далайн бүсийн орнуудын академийн хүндэт медаль, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Алтангадас одонт.
1978-1979: Улаанбаатар хот УКТЭ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч
1979-1986: Анагаах Ухааны дээд сургуулийн Эмгэг физиологийн тэнхимд багш
1986-1989: Аспирант
1989-1991: Анагаах Ухааны Мэдээлэлзүй-Сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч.
1991-1992 АУИС-ийн Хичээл ангийн эрхлэгч
1993-1995: АУИС-ийн Сургалтын албаны дарга
1995-2013: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал
2013-2014 ЭМШИУС ийн зөвлөх профессор
2014-оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч
Одоо ажиллаж байгаа байгууллага: Монголын анагаах ухааны академи,
Албан тушаал: МАУА –ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
