Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Орхон аймгийн тэргүүлэх 5 телевиз, сонин, 2 сайт, 3 радио, хэвлэх үйлдвэр, пи-ар агентлаг зэрэг олон хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Орхон медиа групп” нээлтээ хийж, Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарын түүхэнд шинэ хуудсыг эргүүллээ.
Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээс илүү энэхүү өдрийг дуу хоолойгоо нэгтгэх өдөр хэмээн үздэг. “Орхон медиа групп” энэхүү явдлын томоохон бодит жишээ болж байна. Уурхайчид, илгээлтийн эздийн ирмүүн хөдөлмөрийн үр дүнд хээр талд шинэхэн хот сүндэрлэж байсан тэрхүү гайхалтай түүхийг бичиж эхэлсэн тэр л цагаас буюу 40 жилийн өмнө Эрдэнэт хотод хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөн. Тэгвэл 40 жилийн түүхэнд анх удаа дөрөв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон хамгийн эрхэм эрх болох мэдэх эрхийг дээдлэн, мэргэжлийн ур чадварыг өндөр түвшинд хүргэж, нийгмийн сайн сайханы төлөө эв эе, хүч, сэтгэл зүтгэлээ нэгтгэн, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байхаа илэрхийллээ.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байж амжилтанд хүрч байсан олон жишээ бий. Тэгвэл сэтгүүлч уран бүтээлчидээс эвийн хүчийг дээдэлсэн ийм сайхан үлгэр дууриалал гарч ирж байгаа нь бахархмаар сайхан үйл явдал боллоо хэмээн “Орхон медиа групп” –ийн нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогсод онцолж байсан юм. Орхон медиа группийн бүрэлдэхүүнд Эрдэнэт хотын анхны чөлөөт телевиз, анхдагч сонины нэг болох “Шинэ мэдээ” сонин, анхны богино долгионы радио багтаж байгаа нь зүй ёсоор анхаарал татлаа. Хэвлэл мэдээллийн салбарын анхдагчидаас гадна сүүлийн үеийн технологийн дэвшил түүнийг даган хөгжиж буй шинэ хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэхүү группийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэд нийгмийн сайн сайханы төлөө нэгдсэн бодлоготой мэдээ мэдээллийг түгээх, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, сэтгүүлчийн ёс зүйн кодыг мөрдөх, энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийг чадавхижуулах гээд олон ажлыг зохион байгуулах юм байна.
Б.Ариунболор


УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
