СЕХ-ноос өнөөдөр 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох 11 нам, гурван эвслийн батламжийг гардуулсан. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
–СЕХ хоёр намыг бүртгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар энэ хоёр намыг бүртгээгүй вэ?
-Нам эвслүүд сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материалаа өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарлаа. ХҮН, ИЗНН гэсэн хоёр намыг бүртгэхээс татгалзсан.
Сонгуулийн тухай хуулиар бол сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд бичиг баримтаа дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга гарын үсэг зурсан байсан. Гарын үсэг зурсан даргыг нь Улсын дээд шүүх албан ёсоор баталгаажуулаагүй байсан.
-Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах нь тодорхой боллоо. Тэгэхээр сонгуулийн бэлтгэл ажилд ямар өөрчлөлт орох вэ?
-Сонгуулийн тухай хууль гарснаас хойш Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хуваарь гаргасан. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авснаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Цэцийн дүгнэлтээс гадна өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Тиймээс графикийн дагуу ажлаа хийгээд явж байна. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуулинд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох байгууллагын хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас гарсан хуулийг хэрэгжүүлж ажиллана. Одоогоор хуулинд заасан хугацаандаа ажлаа хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
