Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан асуудлуудаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байгаа. Эдгээр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын санал тусгагдсан байсан юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга мэдээлэлдээ, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлсэн. Тухайн үед нь би хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудал хэмээн хүндэтгэлтэй хандсан. Жастин Капла нь уучлал үзүүлсний дараа Монгол Улсад учруулсан өрийг төлөх ёстой байсан ч ямар нэгэн байдлаар зувчуулж эхэлсэн. Саяхнаас энэ өрийг төлөхгүй гэсэн асуудал яригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хүчингүй болгох, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага аваад байна. АНУ-ын иргэн Жастин Каплад уучлал үзүүлсэн ч татвар төлөхгүй гэж байгаа нь харамсалтай байна. Энэ нь Монгол Улсыг доромжилсон, дорд үзсэн явдал юм. Түүнчлэн татварын асуудалтай олон хүмүүс өршөөгдөж болох нь гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ бол шударга ёсыг үнэгүй болгож байгаа үйлдэл. Иймээс татвараа төлөхгүй гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох хэрэгтэй. Иймд энэ асуудлаар авсан завсарлагын хугацаа дуусгавар болмогц үргэлжлүүлэн хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэлээ. Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
