Өнөөдөр Эрдэнэт хот шинжлэх ухаанаар бүрэн “амьсгалж” өнжинө. Учир нь энд Монгол улсын өнцөг булан бүрээс цугласан 1000 инженерийн зөвлөгөөн болж байгаа юм.
Үдээс хойш эхлэх энэ зөвлөгөөний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Инноватор” цомыг олгох юм.
Жинхэнэ бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийг урамшуулах, инженерүүдийн оюун ухаан, шинэ санал санаачилгыг дэмжиж урамшуулах энэхүү цом, шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Ц.Даваацэрэн анх санаачилсан бөгөөд өнгөрсөн жил инновацийн цомыг 30 сая төгрөг дагалдаж байсан бол энэ жил энэ урамшууллын хэмжээ 3 дахин өсч 100 сая төгрөг болжээ.
Оюуны өмчийг дээдэлж, оюуны өмчийн бодлогоо тодорхойлсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Инновацийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь үйлдвэрийн зардалд огт нөлөөлөхгүйгээр инженерүүдийн ур ухаан, шинэ санал санаачилгыг нэвтрүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжөөр бий болж байгаа аж. Инженер техникийн ажилтнуудын шинэ санал санаачилга бүрээс хэмнэлт гарч байдаг бөгөөд тэдний бүтээмж, үр ашгийг хуримтлуулан инновацийг хөгжүүлэх, инженерүүдийг дэмжих, урамшуулах үйлсэд үүний тодорхой хувийг зориулж байгаа аж.
Өнөөдөр Эрдэнэт хотын Хангарьд ордонд 16 цагт эхлэх “Шинжлэх ухаан үйлдвэрлэлд” сэдэвт 1000 инженерийн зөвлөгөөнөөр шинэ санал санаачилгын үзэсгэлэн гарахаас гадна “Эрчим хүчний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хэмнэлт хийх”, “Автоматжуулалт ба мэдээллийн технологийн хөгжил”, “уул уурхайн техник технологийн дэвшил”, “Стандартын хандлага, уурхайн хаалтын нөхөн сэргээлт” зэрэг салбар хуралдаануудаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж 2016-2017 оны инновацийн ажлын төлөвлөгөөнд тусгах, бүтээмж инновацийн үйл ажиллагааны шилдгүүдийг урамшуулах зэрэг үйл ажиллагаа болно.
Өнгөрсөн жилийн бүтээмж инновацийн Инноватор цомыг 275 санал санаачилга гаргаж, бодит хэмнэлтийг үйлдвэрт авчирч байсан жирийн засварчин залуу Болдхуяг авч инновацийн дүр төрхөөр тодорч байжээ. Харин өнөөдөр монгол инженерүүдийн дундаас инновацийн 2016 оны шинэ дүр төрх тодорч 100 сая төгрөгийн урамшууллын эзэн болох юм байна.
С.Баасанжаргал
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
