Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ээлжит шийдвэрээ гаргаж, мөнгөний бодлогын хүүгээ 1.5 хувиар буурууллаа. Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. Энэ нь 2013 оноос хойших хамгийн бага бодлогын хүүгийн төвшин болж байна. Монголбанк энэ оны эхээр мөнгөний бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож нэг нэгж хувиар бууруулсан. Өнгөрсөн онд инфляцийн төвшин 1.8 хувьд хүрч, буурсан нь бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Монголбанк бодлогын хүүгээ 1.5 хувиар буурууллаа
2016 оны 05-р сарын 05 өдөр, 16 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
