Жижиг 76 тойргоор сонгууль явуулахаар АН-ын бүлэг санал нэгджээ

2016 оны 05-р сарын 05 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 тоот дүгнэлтийн дагуу намын нэрсийн жагсаалтаар 28 гишүүнийг УИХ-д сонгох нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. Улмаар цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан. Ингэснээр сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэн батлах хэрэгтэй байгаа билээ. Үүнд сонгуулийг томсгосон тойргоор эсвэл жижигсгэсэн 76 тойргоор явуулах саналууд яригдаж байгаа.УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар сонгуулийн хуулийн өөрчлөлт, тэр дундаа сонгуулийн тогтолцоог хэлэлцээд жижиг 76 тойргоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин сөрөг хүчин МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байгаа бөгөөд жижиг 76 тойрог гэсэн хувилбар дэмжигдэх нь бараг тодорхой бүлгийн хурлаар зөвхөн албажуулах л үлдэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх