Зүүн аймгууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна

2016 оны 05-р сарын 05 өдөр, 18 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цас их орж, шуурч байгаагийн улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн замд зам даваа цасанд боогдсон, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байна.

Тухайлбал, Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Эдгээр газруудад засмал зам дээр 30-аад сантиметрийн зузаантай цасан бүрхүүл тогтож, автомашин зорчих аргагүй нөхцөл үүсээд байгаа юм.

Иймээс ард иргэд, тээвэрчдийг зүүн аймгууд руу зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх