Монголын улстөрд Н.Энхбаяр ганцаардаж эхэллээ. Түүнийг зовж явахад хань бараа болж явсан нөхөд нь дааж давшгүй дарангуйллыг нь үл тэвчин салж одоцгоож байна. МАХН буюу Н.Энхбаяр гэдэг хүнд хамгийн их нөмөр нөөлөг болж явсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элсэхээ нэгэнт мэдэгдээд буй. Тэгвэл өнөөдөр МАХН-аас хэд хэдэн нэр нөлөө бүхий урлаг соёл, улстөрийн хүмүүс гарч МАН-д элсэж байгаагаа албан ёсоор зарлах тухай шум сонсогдох болов. Тэдний тэргүүн эгнээнд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат байгаа гэнэ. Угтаа Н.Энхбаярыг баригдаад явахад, цагдан хоригдоход УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, зохиолч Д.Төрбат гэсэн хүмүүс хамгийн ихээр хамгаалсан. Харамсалтай нь Н.Энхбаярын хувийн ашиг сонирхол нь хэрээс хэтэрч, эрх мэдлийн шуналд автсан учраас эдгээр хүн зайгаа барихад хүргэж байгааг улстөрийн хүрээнийхэн онцолж байна. Энэ байдлаараа улстөр өрнөвөл энэ жилийн сонгуулийн дараагаар МАХН нэг мөсөн улстөрийн тавцангаас арчигдана. Цаашилбал Н.Энхбаярын улстөрийн карьер нэг мөсөн дуусна гэсэн үг. Уг нь МАН-тайгаа эвсээд энэ удаагийн сонгуульд оролцчихсон бол байдал өөрөөр эргэх байлаа. Гэвч Н.Энхбаяр хоёр Энхболдын дундуур “могой” гүйлгээд золигтоод байсан болохоор МАН эвсэхийг хүсээгүй. Эвсэхээргүй болсон эл шийдвэрээс улбаалж МАХН-ын гишүүд МАН руу цувж эхэллээ. Дараагийн ээлжинд Ж.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс МАН-аа бараадахад нэг их гайхаад байх зүйл байхгүй болчихлоо. Учир нь МАХН тэр үед улстөрөөс нэг мөсөн арчигдсан байх учраас…
С.БУЯН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
