Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн өнөөдөр бараалхлаа. БНХАУ-ын Худалдааны сайд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг хамтран даргалсан юм.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Ерөнхийлөгч цаг зав гарган түүнийг болон дагалдан яваа хүмүүсийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.
Тэрээр цааш нь “БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түвшинд дэвшүүлсэн нь харилцааны шинэ түүхийг нээж, хоёр улсын харилцаа түүхийн хамгийн тааламжтай үедээ ирээд байна. Си Зиньпин даргын халуун мэндчилгээг Ерөнхийлөгч танд уламжилъя” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Эрхэм сайд таныг манай оронд тавтай морилохыг урья. Өнгөрсөн жилийн сүүлээр би БНХАУ-д айлчилж, Си Зиньпин дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Төрийн зөвлөлийн даргатай уулзаж хоёр талын харилцаа, яриа, хэлэлцээний талаар тодорхой ярилцсан. Си Зиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үеэр байгуулсан хоёр орны Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээ бол хоёр орны хоорондын харилцааны сүүлийн үед байгуулсан хамгийн чухал баримт бичиг юм. Энэ чиглэлээр хоёр орны холбогдох яам, байгууллагууд хамтран маш их ажил хийж байгаад туйлын баяртай байна.
Таны айлчлал бол хоёр орны Засгийн газар хооронд хийж байгаа ажлыг үргэжлүүлэхэд түлхэц өгч буй ач холбогдолтой айлчлал гэж үзэж байна. Ирэх 6 дугаар сард Ташкентад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Си Зиньпин даргатай 3 талт уулзалтын хүрээнд уулзах боломж бий гэж бодож байна. Тэр үеэр 3 талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлүүдээр гарын үсэг зурагдах баримт бичгүүд сайн боловсруулагдаж байгаа гэдгийг сонссон.
Улаанбаатарт долдугаар сард АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болоход БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга айлчилж ирнэ гэж харж байна. Тэр үеэр зурагдах баримт бичгүүдийг бэлтгэж байгаа. Тэдгээрээс Хоёр талын хилийн дэглэм, боомтын хэлэлцээрийг онцолж хэлье. Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргахад илүү таатай нөхцөл олгох боломжийн талаар хариуцсан сайдын хувьд та тодорхой ахиц дэвшил ярьж байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
Та миний халуун мэндчилгээг Си Зиньпин даргад дамжуулаарай. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.
БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааны үр дүнгийн талаар мөн танилцуулав. Тэрээр “Өнөөдрийн хуралдааны хамгийн гол сэдэв бол Си Зиньпин даргын 2014 онд Монголд хийсэн төрийн айлчлал, Ерөнхийлөгч таны 2015 онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг хэрэгжүүлэх тухай асуудал байлаа. Мөн хоёр улсын хоорондын хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрийн талаар санал солилцлоо.
Хятадын талаас 2014 оны Си Зиньпин даргын айлчлалын үеэр Монгол Улсад амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч таны дэвшүүлсэн Монголд үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах тухай асуудлыг Хятадын тал чухалчлан үздэг. Одоогийн байдлаар Монгол Улсын баруун бүсийн таван аймгаас Хятадад махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг эхлүүлж байна. Далайн боомтын асуудлаар ярилцаж, Монголын талаас дэвшүүлсэн Хятадын Тяньжин боомтоос гадна хойд бүсийн хэд хэдэн боомтыг ашиглах тухай хүсэлтийг хоёр талын хэлэлцээрээр шийдэх асуудлыг Хятадын тал хэлэлцэж байгаа.
Мөн Хятад-Монголын чөлөөт бүсийн асуудлаар хамтарсан судалгаа эхлүүлэх, том төслүүд эхлүүлэх зэрэг олон асуудал ярилцлаа.
Сая би Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцяны айлчлах үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцлаа. Мөн Си Зиньпин даргын 2014 онд Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр амласан буцалтгүй тусламжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ярилцсан. Энэ тусламжийг Монголын ард түмний бодит амьдралд нийцсэн, жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлийн төслүүдэд зарцуулах зэрэг асуудлаар ярилцсан. Өнөөдрийн Засгийн газар хоорондын хуралдаан амжилттай боллоо” гэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНХАУ-аас үзүүлж байгаа зээл, тусламжийн хүрээнд шийдэгдэж байгаа асуудлууд хоёр орны харилцааг бэхжүүлэх, манай улсын эдийн засаг, хүн ардын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдэд хэрэгжиж байгаад баяртай байна. Таны айлчлалд дахин амжилт хүсье” гэлээ.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
