Канадад нефтийн ханш өссөөр байна

2016 оны 05-р сарын 06 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Канадын Форт Мак-Мюррей хотын 85 мянган га газрыг хамран улмаар хотын өмнөд хэсгийг чиглэн тархаж буй ойн түймрийн улмаас нефтийн нийлүүлэлт доголдож, үнэ ханш нь өсчээ. Канадын нефть олборлолтын бүсэд гарсан ойн түймэр нь нефтийн байгууламжуудад хүрээгүй боловч нефть дамжуулах зарим хоолойг хааж, ажилчид ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн байна. АНУ дахь нефть олборлолтын хэмжээ сүүлийн найман сарын хугацаанд хамгийн бага түвшиндээ хүрч АНУ өнгөрсөн долоо хоногт өдөрт 46 000-8.923 сая баррель нефть олборлох боломжийг алдлаа гэж Эрчим хүчний мэдээллийн газар мэдэгджээ. Зургадугаар сард борлуулах “The West Texas Intermediate” маркийн нефтийн ханш Нью-Йоркийн биржид 54 центээр өсч, 44.32 долларт хүрсэн бол “Брент” түүхий нефтийн ханш Лондонгийн биржид 39 центээр өсч, 45.01 долларт хүрсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх