Их Британи улс хэзээ ч Европын Холбоо хэмээх “улс”-ын нэгэн хэсэг болохгүй гэв

2016 оны 05-р сарын 06 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Их Британи улс еврогийн бүс болон Шенгений хэлэлцээрт хэзээ ч нэгдэхгүй, гэхдээ Европын Холбооны хүрээнд эдийн засгаа хөгжүүлнэ гэж Английн Ерөнхий сайд Дэвид Камерон “Экспресс энд стар” сонины уншигчдын асуултад хариулахдаа мэдэгдсэн байна. “Шинэчилсэн хувилбараар байгуулагдсан Европын Холбооны гишүүн хэвээр байснаар бид 500 сая хүнтэй нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжоо хэвээр хадгалан үлдэх болно. Ингэснээр ажлын байр болон хөрөнгө оруулалт нэмэгдэж, үнэ буурах боломжтой. Гэсэн хэдий ч бид ЕХ гэдэг супер улсын нэгэн хэсэг хэзээ ч болохгүй. Бид еврогийн бүсэд хэзээ ч нэгдэхгүй, энэ бүсийн орнуудад татаас өгөхөд хэзээ ч оролцохгүй” гэж Камерон онцлон тэмдэглэжээ. ЕХ-ны зах зээлд экспортлож буй бараа, үйлчилгээ нь Их Британид 3 сая ажлын байрыг бий болгож байгаа юм. Их Британи улс ЕХ-нд цаашид үлдэх үү гэсэн асуудлаарх бүх нийтийн санал асуулга 6 дугаар сарын 23-нд болох гэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулах нь Кэмероны сонгуулийн өмнөх кампанит ажлын нэг хэсэг  болж байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх