-Аргын тооллын 5 сарын 7. Бямба(Санчир) гараг / 2016
-Зуны тэргүүн харагчин могой(их) сар, 8 цагаан мэнгэ, уул суудалтай.
-Билгийн тооллын шинийн 1, зургаан эхтэй хүү-2 од, шарагчин үхэр, түлэх барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:25-21:13.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс бүү засуул.
-Могой, тахиа, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтэн сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйл, ном сонсох, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
