Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Сонирхуулахад, өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн парадад уламжлал ёсоор офицер, цэрэг түрүүч, цэргийн сургуулиудын сонсогчдын рот явахаас гадна анх удаа эмэгтэй дайчдаас бүрдсэн жагсаал явах юм байна.
