УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хурлаас гаргасан шийдвэрийнхээ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоо болон хууль шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал, мөн татварын багц хуулийн талаар бүлгийн байр сууриа нэгтгэжээ.
“Тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо гэсэн гурван хүчин зүйлийг харгалзан тогтоох ёстой.Энэ үүднээс бид 28 мандатын 20-ыг хөдөөд, 8-ыг хотод хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Харамсалтай нь эрх баригч АН-ынхан 14:14-ийн харьцаагаар хуваарилахаар хатуу шаардлага тавьж байна. Энэ бол зохимжтой хуваарилалт биш. Хөдөөгийн нэг мандаттай аймаг хоёр мандаттай болох ёстой гэсэн зарчмын шаардлага хангагдах ёстой гэж бид үзэж байгаа.Энэ үүднээс хөдөөд 16-18 мандат, хотод 10-12 мандатыг хуваарилах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Энэ асуудлаар АН-ын бүлэгтэй ярилцаж болох байх” гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Прокурорын байгууллагын тухай болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх , хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой багц асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. “Энэ асуудлаар бүрэн эрх нь дуусгавар болж байгаа парламент хариуцлагатай ажиллаж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт туйлын эргэлзээтэй байна” хэмээн МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэв. Саяхан УИХ-аас Тагнуулын байгууллагын болон гүйцэтгэх ажлын хуулийг баталсан ба уг хуулиудын агуулга нь аль болох улстөрөөс ангид үйл ажиллагаа явуулахад чиглэжээ. Гэтэл Прокурорын байгууллагын тухай зэрэг багц хуулийн төсөлд эсрэгээр улстөртэй хутгалдсан заалтууд орсон байна. Тухайлбал, Хууль зүйн сайд гүйцэтгэх ажилтай холбоотой хавтаст хэрэгтэй танилцаж байх заалт тусгагдаад байгаа аж. Энэ мэт улстөрийн томилгоотой сайдын эрх хэмжээг хэтрүүлсэн заалтууд туссан учраас уг хуулийг дараагийн парламент бүрдтэл хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзжээ.
Мөн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ. Эрх баригчид татвартай холбоотой УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхгүй үлдээсэн байна. Тухайлбал, Я.Содбаатар нарын гишүүд Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс доош орлоготой бол 1 хувийн татвартай болгох хуулийн төсөл санаачилжээ. Мөн жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-аа төлж чадахгүй, кассын машин авахад бэрхшээлтэй байгаа зэрэг асуудлаа МАН-ын бүлэгт удаа дараа тавьсны дагуу тус бүлгийн гишүүд хуулийн төсөл санаачилж, өргөн барихаар УИХ-ын даргад ханджээ. Харамсалтай нь УИХ-ын дарга хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс татварын багц хуулийг хэлэлцэхдээ эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлэг үзжээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Татвар, гаалийн байгууллагыг нэгтгэсэн, НӨАТ-ын хуулийг шинэчилсэн зэрэг нөхцөл шалтгааны улмаас татварын багц хуулийг цогц байдлаар шинэчлэх ёстой. Энэ асуудлаар Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгүүд ажиллаж байгаа гээд нэлээд нухацтай хандах шаардлагатайг онцоллоо.

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
