-Аргын тооллын 5 сарын 10. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 4, хэрцгий охин-5 од, хар луу, үхэх барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-21:17.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул.
-Луу, хулгана, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтэн сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой Цэрэгт мордох, модоор үйл урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хэрүүл тэмцэлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч Д.Цогтбаатар
