Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны зам дагуу байрлах “Салхит-1” дэлгүүрийн урд найман настай охин автомашинд мөргүүлсэн талаарх мэдээг бид өмнө нь хүргэж байсан билээ. Уг осол өнгөрсөн дөрөвдүгээр 30-ны амралтын өдрийн оройны 17-18 цагийн орчимд болсон юм.

Охиныг мөргөсөн автомашины жолооч нь “УБИ” серийн дугаартай автомашиныг бичиг баримтгүй жолоодож явсан байна. Тухайн үед охин машинд мөргүүлсэнийхээ дараа босож ирээд ухаан алдан унасан байдаг. Харин охиныг мөргөсөн жолооч нь охиныг барьж аван сэгсэрч, ослын газраас хөдөлгөн замын цаана аваачсан байна. Ослын үеэр ирсэн 19 дүгээр хорооны цагдаа охиныг сэрсэрч болохгүй гэдгийг анхааруулжээ. Удалгүй түргэн тусламжийн эмч ирж охинд анхан шатны арга хэмжээг аван, авч явах гэсэн хэдий ч цагдаагийнхан ирж “ослын шалгалт, дүн шинжилгээ хийнэ” хэмээн хэлж охиныг явуулаагүй ажээ. Цагдаагийн бүрэлдэхүүн ослын дараа 1 цаг 30 минутын дараа ирсэн байна. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас өнөөдрийг хүртэлх арав хоногийн туршид ар гэрийнхэнтэй нь холбогдоогүй бөгөөд охиныг гэмтээсэн жолооч хэрэг шийдэгдээгүй дээрээс нь охины бие муу байхад гадаад руу гарсан байгаа юм.

Өнөөдрийн байдлаар охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагатай холбогдож, хэргийн талаар мэдээлэл авах гэтэл “Шүүх эмнэлгийн хариу хүндэвтэр гарсан, хэрэг прокурорт шилжсэн” гэх мэдээллийг өгчээ. Одоо охин эмнэлэгт зургаан хоног хэвтээд гэрийн асаргаа сувилгаанд хэвтрийн дэглэмтэй байгаа аж. Эмч нарын дүгнэлтээр охины “Нүүрэн хэсэг дэх духны яс гэмтсэн. Нүдний ухархайд яс нь шугаман хугаралтай, дотуур цус алдалттай, дотор эрхтэн шохойжилттой, нүдний хараа нь 60-70 хувь харж байгаа, нуруу нугасны гэмтэлтэй” гэсэн эмнэлгийн хариу гарсан байна. Охины ээж нь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа учир охин аавынхаа ах, эгчийн асаргаанд байгаа юм байна. Охины ар гэрээс нь мөргөсөн жолоочтой холбогдон эм тариа болон, эмнэлэг явахад тусламж хүссэн боловч мөргөсөн жолооч гадаад руу гарсан учир найздаа даалгаад үлдээсэн байх юм. Гэвч мөргөсөн жолоочийн найз ар гэрийнхэн рүү нь уурлаж, тусламж өгөхөөс татгалзаж, охиныг мөргөсөн эзэнтэй нь холбогд хэмээн цааргалжээ.
Жиргээ.мн
Б.ҮҮРД
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
