Хачигт хазуулсан эмэгтэй нас баржээ

2016 оны 05-р сарын 10 өдөр, 15 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тавдугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Булган сумын харьяат малчин, 55 настай эмэгтэй духан дээрээ хачигт хазуулан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж байгаад тавдугаар сарын 6-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Гэвч тавдугаар сарын 8-ны өдрийн 00:30 цагт тархины дутагдлын III-IV зэрэг, ком, амьсгалын дутагдлын II зэрэг, архаг бөөрний дутагдлын II зэрэг, архаг зүрх судасны дутагдлаар хүндэрч нас барсан талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Дэлхий дээр нийт 3000 орчим зүйлийн хачиг байдгаас эрдэмтэд 30 төрлийн өвчин эмгэг үүсгэх боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байгаа бөгөөд хачигт хазуулаад зохих эмчилгээг хийлгээгүйн улмаас өвчний шинж тэмдэг даамжирч, хүндэрсэн тохиолдолд үхлийн аюултай аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх