Афганистаны нийслэл Кабул хотыг тус улсын хоёр дахь том хот болох Кандагартай холбосон томоохон хурдны замд 2 автобус, 1 шатахуун тээвэрлэгч машин мөргөлдсөний улмаас 73 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж шархадсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Афганистанд зам тээврийн осол харьцангуй их гардаг талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаад ч автобусны жолооч хурд хэтрүүлэн явснаас осол гарсан гэдгийг орон нутгийн замын цагдаагийн албанаас мэдээлжээ. Кабулаас Кандагар хотын чиглэлд 125 зорчигч тээвэрлэж явсан хоёр автобус эсрэг урсгалаар нь зөрж байсан шатахуун тээвэрлэгч машинтай дараалан мөргөлдөж улмаар осолд өртсөн тээврийн хэрэгслүүдэд гал авалцсанаас үүдэн олон хүний амь нас хохирчээ. Афганистаны арми ослын газарт шуурхай хүрэлцэн очиж, орон нутгийн иргэдийн туслалцаатайгаар зарим зорчигчийг аварч чадсан ч, амьд гарсан хүмүүсээс олонх нь ихээхэн түлэгдэж гэмтсэн, биеийн байдал нь хүнд байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.
Афганистанд зам тээврийн ослын улмаас 73 хүн амь үрэгджээ
2016 оны 05-р сарын 10 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
