Улсын Ерөнхий прокурорын удирдамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас Баганнуур дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж ажилладаг ШШГЕГ-ын харъяа Хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдал, ахуй нөхцлийг шалгажээ. Шалгалтаар тус хорих ангид туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг өнгөрөгч оны 10 дугаар сараас хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гал тогоонд ариутгал хийгээгүй, ялтны хувийн хэргийн баяжилт хангалтгүй, хорих ангийн бүсэд байрлах дэлгүүрт ялтныг худалдагчаар ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс Нийслэлийн Прокурорын газраас дээрх зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлсэн байна.
Туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулаагүй байжээ
2016 оны 05-р сарын 10 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
