Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэхүү асуудлыг өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж УИХ-аар энэ долоо хоногт шийдэх юм.
Засгийн газраас Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг өргөн мэдүүлсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм.
