Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 05-р сарын 11 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 сарын 11. Лхагва(Буд) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 5, өглөгт охин-6 од, харагчин могой, үл зохилдох барилдлагатай өдөр.
-Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:19-21:18.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Ном унших, эд юм бүтээх, сургуульд орох, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд явах, морь худалдах, шавь болох, ном сонсох, гадагш өгөх, үр цацах, модны үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх