Өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газарт дамжин тархсаныг Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын иргэд, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Дорнод аймгийн Халх гол сумын Ялалт багийн “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус сумын нутагт байрлах Хилийн цэргийн 306 дугаар ангийн Мэнэнгийн отряд, “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК, Халх гол сумын иргэд, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дашрамд дуулгахад, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд 18-20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тиймээс салхи, шуурганы үеэр иргэн та түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
