Пропорциональ 28 ийг яаж хуваарилах вэ

2016 оны 05-р сарын 11 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-ын сонгуулийг нэг мандаттай 76 тойрогт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 48 тойргийн мандат дээр жагсаалтын 28 мандатыг аймаг, нийслэлд хувиарлаж тойргийг 76 болгох шаардлагатай болсон. Гэвч талууд эсрэг байр суурь баримталж буй. Энэ энэ асуудлаар намын бүлгийн дарга нарын байр суурийг хүргэж байна

гарамгайБ.Гарамгайбаатар

Ардчилсан намын бүлэг 28 суудлын 14-ийг нь Улаанбаатар хотод, 14-ийг нь хөдөө орон нутагт хуваарилах нь зөв гэдэг шийдвэрт хүрсэн. 14, 14 гэдэг нь пропорциональ элементийг хадгалах гэсэн санаа.  Өмнөх сонгуулиар УИХ-д сонгогдсон 28 гишүүн нийт ард иргэдээс сонгогдож гарч ирсэн учраас тэнцвэртэйгээр хуваарилах нь зөв гэж Ардчилсан нам үзсэн. Энэ хувилбар нь хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжтэйгээ мөн уялдсан.

С.Бямбацогтбямбацогт

Тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзан тогтоох ёстой гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан байдаг. Үүнээс үүдэн МАН-ын бүлэг жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, 8-ыг нь нийслэлд хуваарилах ёстой гэсэн зарчмыг баримталж байсан. Ардчилсан намаас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байна. Ийм учраас бид буулт хийж болох юм. Ингэхдээ хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хувилбараар 18-16 мандат хөдөөд, 10-12 мандат хотод хуваарилах ёстой гэсэн байр суурь барьж байна. Өмнөхөөсөө их буулт хийсэн хувилбар.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх