УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэнд спортын сайдад МАХН-аас Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлээд байсан ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. Шийдлийн засгийн газарт хамтрагч “Шударга ёс” эвсэлд оногдсон нэг квот буюу эрүүл мэндийн сайдын суудал эзгүй эрүүл мэндийн салбар хариуцах эзэнгүй бараг хагас жил болоод байгаа билээ. Ерөнхий сайд маань үе үе эрүүл мэндийн салбарыг сайдтай болгохоо амладаг боловч амлалт нь хэргэжилгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрөгч долоо хоногт засгийн газраас санал болгосон Лхагвасүрэн бас л дэмжигдсэнгүй . Нэгэнт хамтарч байсан эвсэл нь эрхзүйн чадамжгүй болсон тул засагт байгаа МАХН-ын сайдуудыг төрхөмд нь буцааж засгийг ирэх сонгуульд өөрсөдийг дэмжихээ илэрхийлсэн ИЗНН-тай хамтран засгаа бүрдүүлэхээр хичээж байгаа эрх баригчид МАХН –д шилний цаанаас чихэр долоолгоод өнгөрлөө.
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч дэмжигдсэнгүй
2016 оны 05-р сарын 11 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
