Дэлхийн хамгийн том нисэх онгоц 84 метрийн урттай

2016 оны 05-р сарын 11 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн хамгийн том нисэх онгоц өчигдөр Украины нийслэл Киев хотоос Австралийн чиглэлд хөөрчээ. “Нисэх онгоц 15 580 км-ийн зайд нислэг үйлдэж, ням гарагт Перт хотод газардахаасаа өмнө Чех,Туркменистан,Энэтхэг, Малайзад буулт хийх үеэр олон мянган хүн дэлхийн хамгийн том нисэх онгоцыг харах боломжтой гэж “Антонов” компанийн мэдээлэлд дурдсан байна. “Ан-225 Мрия” нисэх онгоцны загварыг анх 1984-1988 оны хооронд гаргаж, үйлдвэрлэсэн бөгөөд 250 тоннын даацтай аж. 2000 онд уг нисэх онгоцыг шинэчилснээр 2001 оноос арилжааны нислэг үйлдэх болжээ. Энэ нисэх онгоц 84 метр урт, 18.1 метр өндөр бөгөөд 850 км/цаг хүртэл хурдалж, 12 мянган метрийн өндөрт нисдэг бөгөөд уг онгоцоор хамгийн хүнд буюу 253 тонн ачаа тээвэрлэж байсан гэх мэт дэлхийн 240 орчим дээд амжилтыг эвдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх