Амьдрал байж болох 9 жижиг гарагийг илрүүлжээ

2016 оны 05-р сарын 11 өдөр, 15 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НАСА-гийн Кеплер дурангаар дэлхийтэй хэмжээгээрээ ижил 100 гаруй гараг, түүний дотор амьдрал байж болох 9 жижиг гарагийг илрүүлжээ. НАСА-гийн эрдэмтэд өчигдөр теле бага хурал хийж, шинэ гарагуудын талаар ярилцжээ. Кеплер дурангаар илрүүлсэн гарагуудад статистикийн дүн шинжилгээ хийж байгаа нь дэлхий шиг гарагууд хэр олон байх магадлалыг судалж буй эрдэмтдэд тус болох юм. “Тэнгэрийн заадас” галактикт амьдрал байх боломжтой 10 тэрбум гаруй гараг байх магадлалтай гэдгийг энэ тооцоолол харуулж байна гэж Калифорни муж улс дахь НАСА-гийн судалгааны төвийн ажилтан Натали Баталья ярьжээ. “Дэлхийгээс 1.6 дахин жижиг, амьдрал байх боломжтой гарагууд нийт одны 24 хувийг эзэлж байна. Хэрвээ амьдрах боломжтой дараагийн гараг хаана байгаа вэ гэвэл, 11 гэрлийн жилийн зайд буюу биднээс маш ойрхон байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх