Хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасна

2016 оны 05-р сарын 11 өдөр, 15 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

90 км/цагаас хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болжээ. Тодруулбал, зөөврийн зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн жолооч нарын жолоодох эрхийг хасах юм байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 9-ний өдөр зөрчил гаргасан 239 тээврийн хэрэгслийн улсын дугаар болон зөрчил илрүүлэх төхөөрөмжид илэрсэн хурд зэргийг хавсарган Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтэст хүргүүлсэн байна. Энэ дагуу зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Бүртгэгдсэн зөрчлүүд дунд хамгийн дээд хурд нь 140 км/цаг байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна хэмээн заажээ

эрх 01

эрх 02

эрх 03

эрх 04

эрх 05

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх