Нийслэлийн хэмжээнд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ.Бэлтгэл ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, “Гэрэлт ой”, “Тансаг ландшафт”, “Ургамлын далай”, “Ази цэцэрлэгжилт” компаниуд хамтран тарьсан байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицеруудын ордон хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 бут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарьж, модны тогоо гарган 485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийжээ.
Нийслэлд ногоон байгууламжийн ажил эхэллээ
2016 оны 05-р сарын 12 өдөр, 11 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
