Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамласан

2016 оны 05-р сарын 12 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 405 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Тухайлбал, БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Хараа дэлгүүрийн баруун замд, “H.Accent” маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 44 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. Мөн түүнчлэн БЗД-ийн нутаг Нарны зам, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун замд “T.Prius” маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн хэргийг замын цагдаагийн газраас шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх