“Рио 2016” Олимпын наадмын үеэр Бразилын Сэргээшийн хяналтын лаборатори 5000 гаруй удаа сэргээшийн шинжилгээ авах болно хэмээн тус улсын Спортын яамны эх сурвалж мэдээлжээ. Өчигдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн Бразилийн Сэргээшийн хяналт эрхэлсэн газрын нарийн бичгийн дарга Марко Аурелио Клэйн хэлэхдээ “тус лаборатори Олимпын үйл ажиллагаанд сайтар бэлтгэгдсэн” гэлээ. Тус лаборатори нь Олон улсын Олимпын хорооноос 11 сарын өмнө дахин магадлан итгэмжлэгдсэнээс хойших хугацаанд 2600 гаруй дээж аваад байгаа ажээ. Долдугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын яамны сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна. “Рио-2016” Олимпын наадмын үеэр дээрх лаборатори долоо хоногт долоо өдөрт 24 цагаар ажиллах юм.
Олимпын наадмын үеэр 5000 сэргээшийн шинжилгээ хийнэ
2016 оны 05-р сарын 12 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
