“Абу Сайяф” бүлэглэлд барьцаалагдсан Индонез иргэдийг суллажээ

2016 оны 05-р сарын 12 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Филиппиний өмнөд эргийн тэнгист өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд лалын “Абу Сайяф” бүлэглэлд барьцаалагдсан Индонезийн дөрвөн иргэнийг өчигдөр Филиппиний өмнөд хэсгийн Холо аралд сулласан байна. Индонез болон Филиппиний Засгийн газрууд эдгээр хүмүүсийг суллах арга замыг хайсаар байсан юм. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Индонез болон Филиппиний тал хамтран ажилласны үр дүнд барьцаалагдсан хүмүүсийг суллалаа” гэжээ. “Абу Сайяф” бүлэглэл нь барьцааны мөнгө авах зорилгоор Филиппиний өмнөд эргийн орчимд Индонез, Малайзын усан онгоцны багийн гишүүдийг хэд хэдэн удаа барьцаалж байсан аж. Тус бүлэглэлийнхэн өнгөрсөн сард Канадын иргэнийг барьцаалж,  амийг нь хөнөөсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх