Багдадад болсон цуврал дэлбэрэлтээр 89 хүн амь үрэгджээ

2016 оны 05-р сарын 12 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Лхагва гарагт Иракийн нийслэл Багдад хотод болсон 3 цуврал дэлбэрэлтийн улмаас 80 гаруй хүн амь үрэгджээ. Жимс, ногоо ачсан ачааны машин тус хотын худалдааны төв дотор дэлбэрсний улмаас хүүхэд эмэгтэйчүүд голдуу 64 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан бол дараагийн дэлбэрэлтүүд  шиитүүд голдуу амьдардаг дүүрэг дэх  цагдаагийн шалган нэвтрүүлэх хоёр цэгт болсон байна.Эдгээр дэлбэрэлтүүдийн улмаас нийт 89 хүн амь үрэгдэж, 160 хүн шархаджээ.Харин халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн  “Лалын улс” бүлэглэлийн босогчид “шиит цагдаа нар руу халдлага хийхээр төлөвлөсөн” хэмээн мэдэгдэж байгаа аж. Иракийн засгийн газрын цэргүүд “Лалын улс” бүлэглэлээс Мосул хотын хойд хэсгийг эргүүлэн авах  өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мосул бол Иракийн 2 дахь том хот бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд босогчдын хяналтад байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх