Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубээс унадаг дугуй сонирхогчдын нэгдсэн мод тарих үйл ажиллагааг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн хувьд “Дэлхий ээждээ мод бэлэглэцгээе” уриан дор дугуйчин залуус нэгдэж мод тарих бөгөөд уг үйл ажиллагааг Green city ХХК, Cannondale Mongolia дугуйн дэлгүүр, Happy ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж суулгацаар хангах аж.
Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян учраас Залуу дугуйчин клуб унадаг дугуй сонирхогчдоо нэг өдрийг мод тарих сайн үйлсэд нэгдэх бүхий л боломжоор ийнхүү бүрдүүлсэн байна.
50 гаруй жилийн настай 1 мод амьдралынхаа туршид 38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 640 000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 45 750 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байдаг байна. Тиймээс ч ирээдүй хойчдоо хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт хийж мод тарихыг нийт дугуйчиддаа уриаллаа.
“Залуу дугуйчин клуб” МЗХ-ны “Спирт үү?, Спорт уу?” аяны хүрээнд 2013 онд байгуулагдсан бөгөөд нийгэм рүүгээ чиглэсэн олон арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож унадаг хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
