Хэрэглэгчид сүүлийн үед энэ шүдний ооны савлагаан дээрх өнгө ооны найрлагатай холбоотой гэсэн үнэн үү? гэж их эргэлзэж, асуух болсон. Энэ асуултын дагуу интернетээс хайж үзэхэд монгол хэл дээр:
- Ногоон-байгалийн гаралтай түүхий эд
- Хөх-байгалийн болон эмчилгээний зориулалттай түүхий эд орсон
- Улаан-байгалийн болон химийн гаралтай бодисны найрлагатай
- Хар- химийн гаралтай бүтээгдэхүүн гэх мэдээлэлүүд элбэг гарч ирдэг болж.
Гэвч энэ нь үнэхээр баттай эх сурвалжаас тавигдсан мэдээлэл үү гэхээр үгүй юм байна. Тэдгээр өнгө нь зөвхөн шүдний ооны саван дээр ч бус ахуйн хэрэглээ, гоо сайхан цаашлаад хүнсний бүтээгдэхүүн дээр ч байдаг болохыг та ч бас нэг хараад шалгаарай.
Шүдний эмч нарын хамгийн сайн мэдэх, хүмүүст байнга зөвлөдөг Английн Glaxosmithkline нэртэй эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд №1- т ордог компанийн Parodontax,Sensodyne зэрэг маш сайн эмчилгээний үр дүнтэй шүдний оо нь хар хөх өнгийн тэмдэглэгээтэй байдаг бөгөөд үүнийг судлаад үзтэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад шүдний ооны савлагааг хаагуур нь таслахыг хянадаг таних тэмдэг буюу EYE MARK аж. Бидний тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаг эдгээр өнгө нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй компаниасаа хамааран өөр өөр өнгөтэй байдаг ба бүтээгдэхүүний орц найрлагыг илэрхийлдэг өнгө огт биш байжээ.
Бидний хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, ялангуяа ам арчилгааны бүтээгдэхүүнд хэрэглэгч бид дээд зэргээр ач холбогдол өгч худалдан авах нь туйлын чухал бөгөөд тухайн хүний шүд, амны хөндийн эрүүл ахуйн онцлогоос хамааран бүтээгдэхүүний найрлага, тухайн хэрэглэгчид тохирсон үйлчилгээ, хаана үйлдвэрлэгдсэн зэргийг савлагаан дээрээс харж дэлгэрэнүй мэдээлэлийг интернэтэд байршсан баттай болон шууд эх сурвалжаас хүлээн авч, бүтээгдэхүүнээ худалдан авах нь бидний насан туршийн гоо сайхны толь болсон шүд, амны хөндийн эрүүл арчилгаанд нэн тустай юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.newhealthadvisor.com/Toothpaste-Color-Code.html – линкээр эсвэл google дээр how meaning of square color code on toothpaste on tubes гэж бичээд баттай эх сурвалжуудаас нь аваарай.
Бэлтгэсэн: Нүүр ам судлалын их эмч Б.Бадамдарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
