Таван сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 5-р сарын дунд үеэс ойн зах эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас халгайг түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг.Таван сарын халгайг хатааж эсвэл шууд хэрэглэж болно. Халгай нь амин дэмээр баялаг тул биеийн дархлаа тэтгэх, гоо сайхныг жавхаажуулах зорилгоор хоол хүнсэнд эмчилгээний журмаар, мөн гадуур угааж шавшиж хэрэглэж болно.Таван сарын халгайг түүж шөл хуушууранд хийж идэхэд ядаргаа тайлагддаг. Ер нь халгайг заавал таван сар гэлтгүй 8-9 сард ч түүн авч хатааж хэрэглэж болно. Халгай нь К болон С витаминаар баялаг, уураг, төмөр зэрэг элементүүдийг их хэмжээгээр агуулдаг.
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.
Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ. Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана. Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно.Судасны нарийслын үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ. Үсний чанарыг дээшлүүлэхэд 7 хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
