Английн Премьер лигийн энэ улирлын шилдэг тоглогчоор шалгарсан “Лестер”-ын хагас хамгаалагч Рияд Марезыг Их Британийн төдийгүй Европын топ багууд хүртэл сонирхох болжээ.“Арсенал”, “Манчестер Юнайтэд” болон “ПСЖ” зэрэг олон баг 25 настай Алжирын шигшээ багийн тоглогч залууг өөртөө авахыг хүсэж байгаа аж.
Дээрх багуудаас гадна Испанийн “Барселона” болон “Реал” ч мөн Марезыг багтаа авахыг санаархах болжээ.Харин “Лестер” баг илүү сайжруулсан нөхцөл бүхий гэрээг Марезд санал болгожээ.
