Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”,“Нийслэлийн 2016 оны төсөвтнэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Тэрээр, өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийслэл 415,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй үүнээс мөнгөн хөрөнгө 270.1 тэрбум төгрөг байна. Эргэлтийн хөрөнгийн 27.4 хувь буюу 114.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт байгууллагуудын эргэлтийн хөрөнгө эзэлж байгааг хэлэв. Мөн нийслэлийн тєсвийн ерєнхийлєн захирагчийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийслэлийн Аудитын газраас “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт єгснийг онцоллоо. Түүнчлэн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл хэмнэж болох зардлуудаа аль болох хэмнэснээр төсвийг 14.4 хувиар дутуу зарцуулсан гэсэн мэдээллийг тэрээр хэллээ.
Харин нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулав. Тодруулбал нийслэлийн хот тохижуулах зардалд гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардалд 625.0 сая төгрөг нэмж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг дэмжих зорилгоор 20 тэрбум төгрөг нэмж, хотын шуудын орон нутгийн төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалтыг холбогдох хууль, журмын хүрээнд тооцож, 1 тэрбум 406.9 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж, нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2016 оны эхний улирлын төсвийн зарцуулалтын дүнд үндэслэн ахмад настан, оюутан, сурагч нарын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, нийтийн тээврийн хэрэгслийн цагийн зардлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх зардалд 9.7 тэрбум төгрөг нэмж,Нийслэлийн үйлчилгээний төвийн Мишээл, Драгон төвүүдэд ажиллах ажиллагсадын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөгийг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулан өргөн барьж байгаагаа танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн 2016 оны төсөвт оруулах эдгээр өөрчлөлтүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдын ажлын байрыг баталгаатай байлгах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллахыг сануулж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс элэгний хорт хавдарыг эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид дэмжсэнээр хотын шуудын урсгал зардал нийт 5,4 тэрбум орчим төгрөгөөр буурч 299 тэрбум 676.5 сая төгрөг болж байгаа бол нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 5 тэрбум 149.2 сая төгрөгөөр буурч, 396 тэрбум 428.3 сая төгрөг болж байна.
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
