ХУД-ийн 10 дугаар хороо “ХӨГЖӨӨНТ БУУХИА” тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгууллаа

2016 оны 05-р сарын 16 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 2016 оны 05 сарын 14-ны өдөр цэцэрлэгийн хүүхдийн дунд “ХӨГЖӨӨНТ БУУХИА” тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн 11 цэцэрлэгийн 70 гаруй хүүхэд хурд хүч, авъяас, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний 1-р байр 49-р цэцэрлэг,  2-р байр 46-р цэцэрлэг,  3-р байр 121-р цэцэрлэг шалгарлаа.

Мөн тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдэд “НИСЭХИЙН АРВИЖИХ ОРШИХ” хадгаламж зээлийн хоршоо “ИРЭЭДҮЙН ТЭР БУМТАН” хүүхдийн хадгаламжийн дэвтрийг гардууллаа.

Тэмцээндээ оролцсон нийт хүүхэд багачууддаа болон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан албан байгууллагуудад талархал илэрхийлье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх