Оросын Төрийн дум буюу парламентад нэгэн сонирхолтой хуулийн төслийг депутат Александр Шерин оруулж ирлээ. Тэтгэврийн хөгшдийн төлөх ёстой цахилгаан болон ус, хийн төлбөрийг хэсэгчлэн чөлөөлөхийг тэр санал болгожээ.
Парламентын доод танхимд оруулсан энэ саналаа депутат Александр Шерин тайлбарлахдаа “Тэтгэврийн насныхан улсаас авах мөнгөө орон сууц, цахилгааны төлбөрт биш өөрийн хүссэн бараа, үйлчилгээнд зарцуулах ёстой. Тэгээд ч төр засаг тэтгэврийн хөгшдийн худалдан авсан бараа, үйлчилгээнээс татвар хэлбэрээр ашиг авдаг. Иймээс хөгшдийн амьдралд тус нэмэр болж, ачааллыг багасгахаар энэ хуулийг санаачилсан. Мөн төсөвт их хэмжээний дарамт ирэхийг ч тооцооллоо” хэмээжээ.
