“Student Miss 2016” тэмцээний бүртгэл үргэлжилж байна

2016 оны 05-р сарын 16 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын хацар гоо охидын авъяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ ширүүхэн өрсөлддөг “Student Miss” буюу “Оюутан мисс”-ийн тэмцээн энэ жил “Сайн үйлсийн элч” төслийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг, “U Film” нар  ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар “Hankook” косметикс ажиллаж байгаа юм.

 “Student Miss 2016” тэмцээний бүртгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр хүртэл явагдах юм байна. Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн ялагчаар О.Уярал шалгарсан бол дэд байрт М.Уянга, гутгаар байрт Г.Сарантунгалаг нар орж байжээ.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 98118007 дугаараар лавлаарай…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх