-Аргын тооллын 5 сарын 17. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 11, тугчин-12 од, шарагчин гахай, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:11-21:26.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад оюун билиг хурц, цэцэн мэргэн болох. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнүүд цээртэй.
-Туулай, хонь, гахай, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Наадам хийх, худалдаа хийх, ноён тавих, захиран тушаах, номын хурим, багш шавь болох, гөлөг тэжээх, буяны үйл, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.
Зурхайч Д.Цогтбаатар
